Урьдчилсан мэдээ > Сумдын 1-5 хоног

Сумдын 1-5 хоног

Шинэчлэгдсэн: 2024-03-28 22:29:46
 

 Анхааруулга мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул малчид тээвэрчид ард иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

 

2024 оны 03 дугаар сарын 28-ны 20 цагаас 29-ний 20 цаг хүртэлх 1 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баянхонгор аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи Хээр тал,  говийн нутгаар 6-11м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +0...+5 градус  дулаан, хээр талын нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +1...+35градус дулаан, өдөртөө +12...+17 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +9...+11 градус дулаан, өдөртөө +16...+18 градус  дулаан  байна. 

Баянхонгор сумын нутгаар:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9м/с, түр зуур 11-13м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна.  Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан  байна.   

 

2024 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  

 

 

        Үүлшинэ. 2-нд хангай уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 31, 01-нд нийт нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Гурванбулаг, Заг, Байдрагийн нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан,  хээр талын нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +16...+18 градус дулаан, өдөртөө +24...+26 градус дулаан  байна.

 

МЭДЭЭ БИЧСЭН:

СИНОПТИК ИНЖЕНЕР                            Э.БАТ-ОЧИР