Урьдчилсан мэдээ > 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Шинэчлэгдсэн: 2024-03-28 15:11:44

 

  2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 

  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ  

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна (Зураг 1). Хур тунадас Баянөндөр, Баянцагааны зарим нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 2).

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 3–д харуулав. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

 

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээ цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.