Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-04-22 00:08:34

ХҮЙТЭН УЛИРЛЫН ТӨЛӨВ

Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн баруун хойд хэсгээр -16...-20°C, бусад нутгаар -8...-16°C хүйтэн байдаг (Зураг 1а).

11 дүгээр сарын агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).

 

 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм хур тунадас ордог байна (Зураг 2а)

11 дүгээр сарын нийлбэр хур тунадас нь нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (Зураг 2б).

 

Арванхоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр -24...-30°С, нутгийн өмнөд хэсгээр -8...-14°С, бусад нутгаар -15...-23°С хүйтэн байдаг байна (Зураг 3а).

12 дугаар сарын агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).

 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм цас ордог байна (Зураг 4а).

12 дугаар сарын нийлбэр хур тунадас (цас) нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 4б).

Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр -26...-32°С, нутгийн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -17...-25°С хүйтэн байдаг (Зураг ). Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог (Зураг ).

Нэгдүгээр сарын агаарын температурын дундаж болон сарын нийлбэр хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

 

Зөвлөмж

Арваннэгдүгээр сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх боловч уулархаг нутгаар ОЖД-аас хүйтэн байна.

Арван хоёрдугаар сард агаарын температур харьцангуй тогтворжиж нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтөй байна. Иймд эртнээс өвөлжилтийн бэлтгэл ажиллаа бүрэн ханган өвс тэжээлээ бэлдэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС