Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 2-Р 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 17:30:59

Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал

        Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур хангайн уулархаг нутгаар -23.6-30.8 градус хүйтэн, говийн нутгаар -16.4 -22.5 градус хүйтэн,  хээр талын бүсийн нутгаар -22.2-23.5 градус  хүйтэн  байлаа.                                                                                                                                

Агаарын үнэмлэхүй бага температур нь: Эхийн голоос бусад бүх станц, харуулууд -30⁰С- ыг давж  тус тус хүйтэрсэн байна.       

Хөрсний гадарга дээр дунджаар: Хангайн уулархаг нутгаар 24-30 градус хүйтэн, говийн нутгаар  16-23 градус хүйтэн, хээр талын бүсийн нутгаар 21-30 градус  хүйтэн байв.                                                                                                         

   Хөрсний үнэмлэхүй бага температур нь: Хангайн бүх сумдаар хөрсөндөө -40⁰С -ыг давж хүйтэрсэн  байна.                                                                                                                    

Тунадас: Энэ арав хоногт хангайн уулархаг нутгаар  0.2-6.1 мм,  говь бүсийн нутгаар 0.5-4.3 мм,  харин хээр талын бүсийн нутгаар 0.4-9.0 мм хур тунадас  орсон байна.

Салхи: Энэ арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байв. Салхины хамгийн их хурд:  Баянцагаан 26 м/с, Богд, Жинст 20м/с,  Шинэжинстэд 19 м/с  хүрсэн, бусад  сумдад 4-18 м/с-ын салхи,  шуургатай байжээ.

Салхины хамгийн их хурд: Баянцагаан сумд  26 м/с хүрч  шуурсан  байна.

 Бэлчээрийн усан хангамж дунд  худаг болон  , цасаар ундаалж байна.

 

                        ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн тухай тойм

  • Мал аж ахуйд  мал оторлох, бууц хөрзөнг цэвэрлэх, нэмэгдэл тэжээл өгөх  зэрэг бусад  ажлууд хийгдэж байна.
  • Энэ арав хоногт цаг агаарын байдлаас болж малын бэлчээрлэлт хүндэрсэн Гурванбулагт 8 өдөр бог мал бэлчээрлээгүй  тэжээлд орсон.
  • Энэ арав хоногт агаарын температур өмнөх 10 хоногтой харьцуулахад 10--15  градусаар  огцом хүйтэрсэн.
  • ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар таагүй нөлөө үзүүлэв.  Цас орж зам хүндэрсэн
  • Энэ 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ ирээгүй байна.
  • Одоогоор аймгийн нийт нутгийн 100% цасан бүрхүүлтэй харин цасны өндөр 0-8 см  байна.