> Цаг уурын шинжилгээний мэдээ

1 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-26 08:40:23

Баянхонгор аймгийн нутгаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 26-ны 08 цаг хүртэлх өнгөрсөн хоногийн цаг агаарын тойм

 

Хур тунадас: 25-ны өдөр Байдраг 0.3мм, Гурванбулаг 0мм, Эрдэнэцогт 0.0мм, 26-ны шөнө  Шаргалжуут 4мм, Эрдэнэцогт 3мм, Баянхонгор 1мм, Галуут 0.9мм, Гурванбулаг 0.2мм, Баянбулаг, Байдраг 0.0мм цас, нойтон цас орсон.  

Салхи: 25-ний өдөр Баянлиг, Шаргалжуут 8м/с бусад нутгаар 10-17м/с хүрч явган шороон шуурга шуурсан.

Өчигдөр өдөр: Хангайн уулархаг нутгаар  +1...+9 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар +9…+14 градус, говийн нутгаар +15...+22  градус  дулаан, хамгийн дулаан нь Баянлиг 22 градус дулаан  байсан. 

Өнгөрсөн шөнө: Хангайн уулархаг нутгаар -4…-7 градус хүйтэн, тал хээрийн нутгаар -2...-3 градус хүйтэн, говийн нутгаар +0...+10 градус дулаан, хамгийн хүйтэн Гурванбулаг -7 градус хүйтэн хоносон.  

Баянхонгор хот орчмоор: Салхи баруунаас 12-17м/с. Өчигдөр өдөр 13 градус дулаан, өнгөрсөн шөнө -2 градус хүйтэн байсан.